Sunday, September 25, 2011

Sunday, May 8, 2011

Бат-Үүл, Баабар хоёрын алтан гадаст Баатар болсон түүх (Наргиа)

Бат-Үүл баатар гэнэн юм. Гэнэн гэдэг чинь бас тэнэг гэсэн үгтэй хавсардаг ч энэ удаа сайхан сэтгэлээсээ болж алдсан гэж бодлоо. Элбэгдорж дарга ерөнхийлөгчийн сонгуулиар Үүлийгээ сарнитал нь хуураад нүднээс нь хур буулгаад өөрөө ерөнхийлөгч болсон. Адгийн гүн балай хэн ч байсан тэр үед ерөнхийлөгч болох боломжтой байсан. Ард түмний дунд Энхбаярын нэр унасан байсан үе дээ. Энэ үед л энэхүү наргианаа бичиж билээ.

Энэ цагаас хойш элдэв л зүйлс болсон доо. Инээдтэй, эмгэнэлтэй, аймшигтай, ашигтай кино зохиол шиг амьдрал өрнөсөөр л...

Нэгэн өдөр нэг иэх нартай өдөр Элбэгдорж ерөнхийлөгч болсныхоо дараа бодно...

"За хө энэ удаагаа нэг удаа ширэн нүүрлээд ерөнхийлөгч болоод авлаа. Хийх ажлаа сайн мэдэхгүй ч олон түмний буянаар болох байлгүй. Тэр байтугай ардчилсан хувьсгалыг юу гэдгийгээ ч ойлгохгүй хийчихсэн л юм. Ёстой монгол түмний буянаар, хамтран тэмцэгчдийн буянаар л болсон доо гэж. Одоо эргээд харахад юу хийчхэв дээ гэж бодогддог юм. Монгол түмэн ямар нөөц боломжтой тэвчээртэй юм бэ? Өлсгөөд, ядууруулаад, хоослоод, хордуулаад хооронд нь алалцуулаад л байхад яах ч үгүй юм. Би ч яахав Бие жаахан ч бэлчээр Том хүн. Эзэмшсэн мэргэжил, уран амныхаа хүчинд хүн хүнээс илүү л явна. Харин энэ Бат-Үүлийг үе үе хэрэгтэй үедээ сарниулж байхгүй бол хур буулгаад эвгүй хүн дээ. Дараа дараа олон шавар болох янзтай. Чамайг өндрөөс унагахаа мэднээ би... Алдар нэрэнд сэм шунаад явдаг юм. Аль 20 жилийн өмнө 20 ширхэг ухуулах хуудас нууцаар нааж ирчихээд их л баярлаад "Би ч үеийн үед дуурсагдах баатар боллоо" гээд л онгирч байсан даа. Одоо тэр мөрөөдөл болсон Баатар цолоор нь Үүлийг сарниулна аа. Xмм... Чамайг монголын ард түмэн Баатар гэх нь үү Балай гэх нь үү. Харин чи надад насаараа өртэй болно. Насаараа намайг хамгаалж явахгүй бол болохгүй болно. Ингээд боллоо. Тэнэг хүнийг нэг дэгээдээд 3 унагааж болдог юм байна хахаха..." хэмээн инээдээ барьж ядан инээв.

Түүний энэхүү бодлыг Баабар таасан мэт оройдоо уулзая чухал хэрэг хэлэлцье хэмээн смс чулууджээ. Элбэгдорж ерөнхийлөгч аль зузаан ултай гутлаа өмсөж, өндөр малгайгаасаа сонгож өмсөөд Баабартай гадуур сэм уулзлаа. Баабар хэлж байна гэнэ... "За шавь минь сайн сонс. Одоо л энэ мунхарсан, мулгуу ард түмнийг өөрсдийнхөө зохиосон зохиолоор явуулах боломж бүрдлээ. Чи ардчилал гэж юу байдгийг Америкт очоод эрх биш сайн үзээ биз дээ. Би номноос уншсан. Ер нь бол хальт ойлгосон. Чи минь дарга болоод их л сүртэй харагдаж байх чинь. За энэ яахав. Бидэн хоёр нүгэл нэгтэй, амь тусдаа хүмүүс. Чи ерөнхийлөгч, би ер-нь-хүүлэгч ойлгож байна уу? Найзынхаа бизнесийг дэмжээч хө. Чамаас мөнгө гуйхгүйгээ би тооцсоон. Зүгээр л миний бичсэн номонд төрийн шагнал өгөөд л болоо, бусдыг нь би даана аа" гэлээ. "Элбэгээ хүү элбэг чадна биз дээ. Үүнийг хийж өгвөл би чамд Монголыг Мөнгө-Ол болгох аргыг хэлье. Харин чи арыг нь даагаарай" гэлээ.

Элбэгдорж удаан чимээгүй болж бодолд ороод... "За байзаа хө. Хүний бага нь адтай гэж... Энэ Баабарыг хар даа дамшиг чинь намайг хавханд хийчлээ. Дэмжиж чадахгүй гэхээр уурлаад Цайрт менерал, Бороо голдын асуудал дэлгээд хаячихна. Тэгвэл хамгийн наанадаа нэр хүнд унана. Цаанадаа хамтдаа хэрэгт унана. Дэмжсэн болохоос доо. Аргагүй хятад хүний нарийн ухаан гаргаж байна гээч..." хэмээн бодно.

Баабар хэсэг хүлээн сууснаа "...За за боломжгүй байвал яах вэ хо. Монголын төлөө л гэж бодсон юм. Хутагт багш Ба Ли Цэ минь зүүд ороод Элбэгтэй уулзаа болно оо гэсэн юм. Нөгөө надад Ба баа (хятадаар эцэг гэсэн үг) гэдэг сайн утгатай нэр өгсөн хүн чинь шүү дээ. За яах вэ. Намайг тоохгүй юмаа гэхэд багшийг бодмоор юм даа" хэмээн гомдолов.

Элбэгээ духаа өргөн өндөр дуугаар "За хөгшөөн би чамайгаа дэмжилгүй яах вэ. Харин өгөх алдар минь багадах болуузай хэмээн айна. Маргааш нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмсөөд хүрээд ирээ" гэлээ. Баабар 170 см өндөр болсон мэт хөөрөн үсрэхэд 50 жил үрчийсэн духнаас нь хиртэй хөлс дуслаа.

Sunday, February 28, 2010

Ажилтнаа таних арга

Элбэгдорж Америкт айлчилжээ. Тэгээд Обамагаас “Та яаж улс орноо ийм лаг удирдаж чадаж болоод байна аа?” Гэхэд нь Обома “Энэ чинь амархан, чи зүгээр л ухаалаг улсуудаар өөрийгөө хүрээлүүлж чадвал болно” гэв. Элбэгээ “Би тэднийг ухаантай гэж яаж мэдэх вэ?” гэхэд нь Обама “Оньсого юм уу, таавар асуугаад зөв хариулж чадвал ухаантай гэсэн үг” гээд кноп дарсан чинь төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ороод ирэв. Түүнээс Обама “Аав ээж хоёр чинь хүүхэдтэй. Гэхдээ энэ нь чиний ах биш, эгч биш, дүү чинь ч биш. Тэгэхээр энэ хэн бэ?” гэхэд Хиллари “Би” гэжээ. Обама “Сайн байна” гээд Элбэгээд “ингэж мэдэж болно” гэв.

Элбэгдорж Монголдоо буцаж ирээд Тамгын газрын дарга Дорлигжаваа дуудаад “Юм асууя. Аав ээж хоёр чинь хүүхэдтэй. Гэхдээ энэ нь чиний ах биш, эгч биш, дүү чинь ч биш. Тэгэхээр энэ хэн бэ?” гэхэд Дорлигжав “За би жаахан бодож байгаад таньд хариуг нь өгье” гээд гарч явжээ. Тэгээд л тэр ордноор нэг баахан гүйгээд л асуугаад байсан мэддэг хүн байхгүй. Тэгтэл Нямдорж жорлонгоос гарч явахтай нь тааралдаад нөгөө асуултаа асуусан чинь Нямдорж “Би” гэж хэлж өгчээ.

Дорлигжав эргэж гүйгээд Элбэгдорж дээр оронгуутаа “Ерөнхийлөгчөө, би жаахан бодсоны эцэст хариуг нь олчихлоо. Энэ бол Нямдорж гишүүн юм байна” гэхэд нь Элбэгдорж мангар уурлангуутаа шууд заамдан нүдэж эхэлснээ “Муу тэнэгээ, ийм юм мэдэхгүй. Тэр чинь Хиллари, за юу” гэжээ.

Sunday, January 3, 2010

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр...

***
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болж байв. C1 телевизийн sms чаатаар "Elbegdorjiig demjij bna. 30000 tusalsan hunt yasn ch yahav 20t ohin" гэсэн мессэж гарч байв.
***
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болж байв. "Луйврын хот" хэмээх муухан кинонд тоглосон нэг залуухан жүжигчин зурагтаар "Замын цагдаа нар шөнө баарнаас гарч ирж буй жолоочдыг шалгаж торгохоо болимоор байна" гэж ярьж байв.
***
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болж байв. Элбэгдорж Солонгост хүмүүстэй уулзаж яваа бичлэг тарж баахан дуулиан болов. Ардчилсан намын сонгуулийн штаб эхлээд "Элбэгдорж байгаль хамгаалах чиглэлийн уулзалтанд оролцож байсан" гэж мэдэгдэж байснаа дараа нь "Солонгос дахь монгол оюутнуудтай уулзаж байсан" гэж мэдэгдэв. Ямар ч гэсэн мань хүн кимчи идэж л явж.

Sunday, December 20, 2009

Матриц дахин ачаалагдсан нь (The Matrix Reloaded)

Нео зөнч Пифиягийн хэлсний дагуу матрицын гол амин сүнс болсон Архитектортой уулзахаар явж байна... Байшин руу орлоо... Өрөөний хаалганы өмнө очлоо... Хаалгыг онгойлголоо... Дотогш орлоо... Гэтэл тэнд нь Элбэгээ сууж байв.

Элбэгдорж ба Энхбаяр - 2

Элбэгдорж, Энхбаяр хоёр хойд насандаа диваажин, там хоёрын аль руу нь явах вэ гэдгээ Бурхны шүүхээр шийдүүлж байна гэнэ. Эхлээд Энхбаяраас "Чи хулгай хийдэг нь үнэн үү?" гэж асуужээ. "Үнэн" гэж Энхбаяр хариулав. Дараа нь Элбэгдоржоос "Чи худал ярьдаг нь үнэн үү?" гэж асуусан чинь "Худлаа" гэж цаадах нь хариулжээ. :D

Monday, December 14, 2009

5 хvн буудаж алсан хар машинд хэн хэн байсныг олжээ!!!

2008 оны 7 сарын 1-ний хар єдєр хүн буудаад яваад байсан нөгөө хар машин дотор хэн хэн сууж явсан нь тодорхой болжээ. Элбэгдорж ардчилсан намын байшин дээрээс богино долгионы станцаар удирдаад, Батзандан жолоо бариад, Магнай наводчик хийгээд, Гvнбалай буудаад, Шаабар хонгиогоо тvvгээд явж байсан юм байна. Дараа нь Шаабар зурагтаар надад 5 сумны хонгио байгаа гэж ярьж байжээ. Элбэгдорж, Батзандан, Магнай мэтийн улс тєрчид тэр өдөр үймээнийг эхлvvлчихээд дараа нь бvгд хаашаа ч юм алга болчихсон байсан гэдгийг бид мэднэ. Тэгвэл тэд чинь ийм юм хийж "манаргаж" явжээ.

Friday, October 16, 2009

"Элбэгдорж" хүрээлэн

Монгол улсад 90 шахам жилийн түүхтэй Шинжлэх Ухааны Академи гэж бий. Энэ байгууллага шинжлэх ухааныг судалдаг, түгээдэг, дэлгэрүүлдэг.
Монгол улсад 10 гаран жилийн түүхтэй Чингис хааны академи гэж бий. Энэ байгууллага Чингис хааныг судалж, чингис хаан судлалыг түгээдэг, дэлгэрүүлдэг.
Саяхан сонсохнээ, Монгол улсад "Элбэгдорж" гэж академи аан биш ээ хүрээлэн бас байдаг гэнэ. Байгуулагдаад 1 жилийн нүүрийг үзэж буй энэ байгууллага бас л нэг зүйлийг судалж, түгээж, дэлгэрүүлдэг байж таараа, хүрээлэн гэж байгаа юм чинь... Ямар ч гэсэн аливаа улс төрийн хүчин, нам, эвсэл, холбоодоос ав ангид байгууллага гэсэн шүү!!!!!!!!!!!

Monday, September 14, 2009

Ху

Улаан хувьсгалч араншинтай мөртлөө "хувьсгалт" гэдэг үгэнд тун дургүй хүмүүс нэлээн их байдгийг ажиглалаа. Тийм хүмүүс өөрсдийн ярианд "хувьсгалт" гэдэг үгийг хэрэглэх их дургүй. Тиймээс дандаа "ху" гэж ярина, ярихдаа ярвайна. Ялангуяа сонгуулийн үеэр "муу ху нам", "муу ху-ийнхан", "муу ху нар", "муу ху-намын хөгшчүүл хурдхан шиг л..." гэх мэтээр үзэн ядалт, уур хийрхэлээр дүүрэн ярьцгаах нь их ээ. Монгол хэлний үгийн санд нэгэнт орчихсон "хувьсгал" гэдэг нэр үгээс зайлсхийдэг эдгээр нөхөд маань "90 оны цагаан морин жилийн ардчилсан ху", эсвэл "ардчилсан ху-ийн эцэг Элбэгдорж" гэх мэтээр бас ярьдаг байх даа, тэ? :D

Tuesday, August 18, 2009

Тэнгэр, Элбэгээ хоёр

Ерөнхийлөгч болохынхоо өмнө "би хэзээ ч энд тэнд уул ус тахиж дэмий балай юм хийж явахгүй" ухааны зүйл ярьж байсан Элбэгээ маань ерөнхийлөгч болмогцоо энд тэнд уул ус тахиж хэсэг явлаа. За энэ ч яахав, хүмүүсийг нэг өдрийн санах ойтой гэж боддог бачканууд хаа сайгүй л байж байдаг. Гэтэл ерөнхийлөгч маань уул усаа тахихдаа буруу тахичихсан бололтой. Дараахнаас нь ойр ойрмогхон тэнгэр "хилэгнэж", усан бороогоор биднийг балбаж өглөө дөө. Үер бууж, хүн амьтан хорь гучаараа эндлээ. Би тахихгүй гээд байснаа тахисан болохоор нь тэнгэр хилэгнэв үү, эсвэл буруу тахисан болохоор нь хилэгнэв үү? Ямартай ч тэнгэр, Элбэгээ хоёр өөр хоорондоо нэг л ёоз муутай байх шиг байна даа... Нурууны өндөр тэнгэртэй харьцахад нөлөөлдөг юм бол уу? :D