Sunday, January 3, 2010

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр...

***
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болж байв. C1 телевизийн sms чаатаар "Elbegdorjiig demjij bna. 30000 tusalsan hunt yasn ch yahav 20t ohin" гэсэн мессэж гарч байв.
***
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болж байв. "Луйврын хот" хэмээх муухан кинонд тоглосон нэг залуухан жүжигчин зурагтаар "Замын цагдаа нар шөнө баарнаас гарч ирж буй жолоочдыг шалгаж торгохоо болимоор байна" гэж ярьж байв.
***
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болж байв. Элбэгдорж Солонгост хүмүүстэй уулзаж яваа бичлэг тарж баахан дуулиан болов. Ардчилсан намын сонгуулийн штаб эхлээд "Элбэгдорж байгаль хамгаалах чиглэлийн уулзалтанд оролцож байсан" гэж мэдэгдэж байснаа дараа нь "Солонгос дахь монгол оюутнуудтай уулзаж байсан" гэж мэдэгдэв. Ямар ч гэсэн мань хүн кимчи идэж л явж.

2 сэтгэгдэл:

  1. Anonymd талархав. Тусад нь бичлэг болгож оруулсан болно!

    ReplyDelete
  2. Жинхэнэ одоо луйварын хот боллоо доо хэ хэ.

    Солонгост Элбэгээ юу хийж явсан байна аа.Арай Халх голын....

    ReplyDelete